Deprecated: strripos(): Non-string needles will be interpreted as strings in the future. Use an explicit chr() call to preserve the current behavior in /home/smhospital/www0130/front/library/func.lib.php on line 1089

Deprecated: strripos(): Non-string needles will be interpreted as strings in the future. Use an explicit chr() call to preserve the current behavior in /home/smhospital/www0130/front/library/func.lib.php on line 1089
세명병원

Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

Сэ Мёон эмнэлэгийн цахим хуудсанд зочилсонд тань баярлалаа!

Сэ Мёон эмнэлэгийн цахим хуудсанд зочилсонд тань баярлалаа!

Сэ Мёон эмнэлэг нь 1990 онд Дэгү хотын намгү Бундог хороололд гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд өдгөө Гёнсан хотноо 420 ортой, дотрын тасаг, гэмтэл засал, мэдрэлийн тасаг зэрэг нийт 16 эмчилгээний тасаг, 40 гаруй мэргэжлийн эмч, 400 гаруй ажилтантайгаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчилж үйл ажиллагаагаа чанартай хүртээмжтэйгээр явуулж байна.

Сэ Мёон эмнэлэг нь 30 гаруй жилийн турш өвдөгний үе, ээрцэгний хиймэл үеийн мэс засал төдийгүй спортын бэртлийн үе мөчний дурангийн хагалгаа, үе мөч-нурууны эмчилгээг хийхийн сацуу “Samsung Lions” бэйсболын багтай хамтран ажиллаж спортын нөхөн сэргээх салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

Ирээдүйд өвчнийг эдгээх нь чухал боловч түүнээс сэргийлэх нь илүү ач холбогдолтой. Сэ Мёон эмнэлэг нь өндөр чадвартай дотрын тасгийн мэргэжлийн эмч болон урьдчилан сэргийлэх анагаах ухаан, хөдөлмөрийн орчин дахь эрүүл мэндийн үзлэг, ерөнхий шинжилгээ, тусгай шинжилгээ, аж ахуйн нэгжийн ажилчдын эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж байна.

Тус эмнэлэг нь орон нутагт тулгуурласан эмнэлэгийн байгууллагын хувьд өндөр настны дунд гэйтболын тэмцээн, хоолоор үнэгүй үйлчлэх үйлчилгээ, төрөл бүрийн олон нийтийн байгууллагад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах төдийгүй бусад байгууллагын эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж иргэдтэйгээ ямагт ойр байж ирсэн. Цаашид ч ийнхүү үйлчлэх болно.

Дүгнэж хэлэхэд,
Эрүүл гэр бүл, эрүүл ирээдүйг Сэ Мёон эмнэлэгээс эхлээрэй.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

“Со Мёон” эрүүл мэндийн сангийн “Сэ Мёон” эмнэлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Чой Ён Үг